Dark Light
Нийгэм | 2023-02-20

Азийн физикийн XXIII олимпиадыг зохион байгуулах Үндэсний хороо байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү олимпиадыг зохион байгуулах Үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгуулж, холбогдох зардлыг шийдвэрлэлээ.

Монгол Улс 2008 онд Азийн Физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай. Азийн физикийн XXIII олимпиадад 20-30 орон, орон бүрээс ерөнхий боловсролын 8 хүртэл суралцагч, ахлагч, дасгалжуулагч багш нар нийт 240 орчим оролцогч, 80 орчим профессор, эрдэмтэд оролцох бөгөөд 9 өдөр үргэлжилнэ. 

Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10