XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн сарын сар шинийн баярын босгон дээр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газрын мэргэжилтэн Д.Батхүү, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар "Тэргүүний замчин" хүндэт тэмдгээр мэргэжилтэн А.Оюунболд, АЗБХЗГ-ын зохион байгуулагч Л.Баярбат нар шагнагдлаа. Шагналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гардуулж, баяр хүргэлээ.
АДМИН








Нийгэм







