Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Шар бүрдийн хөвөө” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Увс аймгийн Улаангом болон Өмнөговь сумын хооронд зорчиж явсан 2 автомашин хоорондоо мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2 сарын 18-ны өдөр 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Увс аймгийн Өмнөговь сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Киа портер” загварын ачааны автомашин, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Тоёота-Аква” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Киа портер” загварын ачааны автомашины жолооч О /42 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм







