Dark Light
Нийгэм | 2023-02-21

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн баярыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Сар шинийн баяраа тэмдэглэж байгаа монголчуудад эрүүл энх, амар амгалан, аз хийморийг хүсэн ерөөв. АНУ нь Монгол Улсыг дотнын анд, стратегийн түнш, “гуравдагч хөрш” гэж бахархан үздэг бөгөөд хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоог ирж буй онд улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол, АНУ-д төдийгүй дэлхий дахинд Сар шинийн баяраа тэмдэглэж байгаа нийт монголчуудад ирж буй туулай жилдээ аюулгүй, хөгжил цэцэглэлт болон аз хиймориор дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10