Dark Light
Нийгэм | 2023-02-26

Барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагчид холбогдуулан гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч Ц.Г, Б.У нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 30,066,177 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нь давагдашгүй хүчин зүйл болох Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас зээлийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх зээлдэгч зээлийг өөр зориулалтаар ашигласан, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон үндэслэлээр зээлийн гэрээ банкны санаачилгаар цуцлагдсан гэж дүгнэжээ. Улмаар хариуцагч нараас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 20,510,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

Зохигчид гэрээ цуцлах асуудлаар шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүйгээс гадна гэрээ цуцалсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Харин барьцаатай холбоотой шаардлагын хувьд, нэхэмжлэгч нь барьцааны гэрээний барьцаалуулагч тал болох Н.Ц-д бус, түүнийг төлөөлөн гэрээ байгуулсан хариуцагч нарт холбогдуулан гаргажээ. Барьцаалуулагч Н.Ц-г хариуцагчаар тодорхойлоогүй нөхцөлд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Иймээс давж заалдах шатны шүүхээс холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10