Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Лүнгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2 сарын 25-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Түймрийг 2 сарын 26-ны өдрийн 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд 2 сарын 26-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатжээ.
Нийгэм | 2023-02-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







