Хонконгийн загвар өмсөгч Эбби Чой Тин Фунг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчлагдсан 4 хүн нь түүний хуучин нөхрийн гэр бүл ажээ. Түүний хуучин хадам аав, ээж болон хуучин нөхөр, хадам ах нар түүнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчилсан талаар цагдаа нар мэдэгдлээ.
Түүний хуучин нөхөр 28 настай залууг цагдаа нар хотоос зугтахаар завинд суухаар төлөвлөж байсныг нь олж мэдэн баривчилсан байна. Тэрбээр баривчлагдахдаа 500,000 хонконг доллар (63,695 ам. доллар) бэлнээр, нийтдээ 4 сая орчим хонконг долларын үнэтэй хэд хэдэн тансаг зэрэглэлийн бугуйн цагтай байжээ.
Талийгаач бүсгүйн хуучин нөхрөөсөө төрүүлсэн хоёр хүүхдийг түүний ээж асарч байгаа юм байна.
Мягмар гарагт сураггүй болсон 28 настай Чойгийн цогцсыг хуучин хадмуудынх нь гурван орон сууцнаас цагдаа нар олсноор баасан гарагт энэ хэрэг ил болжээ.
Цагдаа нар уг байрнаас махны машин, цахилгаан хөрөө, хүний эд агуулсан хоёр сав, хоёр төрлийн хутга, алх, нүүрний хамгаалалтын баг, Чойгийн эзэмшиж байсан хар өнгийн борооны цув, ягаан өнгийн гар цүнх илрүүлжээ. Сэжигтнүүд байрны ханыг хучиж далдалсан байжээ.
Байрны хөргөгчөөс эмэгтэйн хоёр хөл олджээ. Түүний толгой, их бие, гар одоог хүртэл олдоогүй байна.
Мөрдөн байцаалтын явцад эмэгтэйн хуучин хадам аав, хүргэн ах нар Чойг сураггүй алга болсны дараа лхагва гарагт оршуулгын газар очсон нь тодорхой болсон тул тус оршуулгын газар цагдаа нар эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.
Эх сурвалж: Channel News Asia
АДМИН








Нийгэм







