Dark Light
Нийгэм | 2023-02-27

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.7 хувьтай байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр байна. Зөвлөгөөний үеэр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болоод шар усны үер, халиа тошин зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хот нийтийн аж ахуй болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ удаад 13,600 гаруй байгууллагын ажилчин, албан хаагчид оролцож 513 мянган ам метр талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дараагийн цэвэрлэгээг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард зохион байгуулна. Цас ханзрах үеэр задгай хог хаягдал их гарах тул дүүргийн удирдлагууд, холбогдох газрууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн халиа тошин, шар усны үер болох эрсдэлээс сэргийлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үүнд хяналт тавих арга хэмжээ авснаар асалт 98.3 хувьд хүрч дээшилсэн” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10