Dark Light
Нийгэм | 2023-02-27

2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн”-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Хууль бусаар ан агнах 2, Авлига албан тушаалын 1, нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэвэрийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 45.484.419.600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, орон нутгийн цагдаагийн газрын хамтарсан 3 ажлын хэсгийн 50 гаруй мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10