Dark Light
Нийгэм | 2023-02-27

Уурын зуухны яндан дээрээс унаж болзошгүй байсан эрэгтэйг буулгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг дахь “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын хашаанд Ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны яндан дээр 1 хүн гараад унаж болзошгүй байна гэсэн  дуудлагыг 2 сарын 26-ны өдрийн 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд байрлах 10х18 метрийн хэмжээтэй ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны 13 метрийн өндөртэй яндан дээр иргэн Ц /17 настай, эрэгтэй/ гарсан, унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаад хүлээлгэн өгчээ.          


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10