Dark Light
Нийгэм | 2023-02-27

Хариуцагчийн хаяг тодорхой бол эрэн сурвалжлахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

У банкнаас тус шүүхэд хандаж “... иргэн Т нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр У банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Гэвч зээлдэгч 2019 оны 01 дүгээр сараас эхэлж огт төлөлт хийгээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Т цалингийн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т-г эрэн сурвалжлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан.

У банк иргэн Т-ийн оршин сууж байсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүгчийн захирамжаар хариуцагч Т  нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн А хороо, А-р хороолол, А-р байрны А тоот хаягт бүртгэлгүй болох нь тус дүүргийн А хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт /нэхэмжлэл/-ийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Үүгээр У банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т-г эрэн сурвалжлуулах  тухай хүсэлт гаргасан байна.

Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр ирүүлсэн иргэн Т-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Б дугаар хороо, Б дугаар хороолол Б байр Б тоот хаягтай гэж ирүүлсэн байх ба иргэн Т-ийн оршин суугаа хаяг нь тодорхой байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх У банкны иргэн Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10