Dark Light
Нийгэм | 2023-02-28

Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш суларчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 3467.21 төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 617.86, өмнөх сарынхаас 35.93 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 510.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.08, өмнөх сарынхаас 18.74 төгрөгөөр суларчээ. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 49.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.48 төгрөгөөр суларсан ч өмнөх сарынхаас 2.57 төгрөгөөр чангарсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10