Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон.
Өнгөрсөн жилийн мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд нийт 2800 орчим автомашин зорин очжээ.
Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дараах уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм.







АДМИН








Нийгэм







