Dark Light
Нийгэм | 2023-02-28

Хайрхны овоо болон зам дагуух хог хаягдлыг зөөвөрлөн буулгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн баярын өдрүүд буюу 2023 оны 02-р сарын 23-28-ны өдрүүдэд Бурхан Халдун хайрхны чиглэлд зорчигчдод Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчидтай хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал, Хойд Хориудын байгаль хамгаалагчийн хяналтын пост, Бурхан Халдун хайрхны Доод овоо зэрэг газруудаар хяналт тавьж ажиллалаа. 

Эдгээр өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн  хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун хайрханд бараалхсан бөгөөд зорчигчдод хамгаалалтын горим дэглэмийг танилцуулж ажиллалаа. 

Хайрхны дээд, дунд, доод овоо болон зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэн 6 шуудай хог хаягдлыг зөөвөрлөн буулгажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10