Монголын эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.
МЭМАҮЭ Холбооны дарга Ч.Нарантуяа: "Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Хэчнээн сайхан тоног төхөөрөмж, байшин барилгатай байгаад боловсон хүчин алга байна. Эмч ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур байгаа. Олон улсад явуулж буй тусламж үйлчилгээг Монгол улсад яг адилхан явуулдаг. Гэтэл 10 дахин бага цалин авч байгаа учраас ажиллах хүн олдохгүй харин ч гадагшаа явж ажиллах урсгал нэмэгдсэн. Бид 2021 оноос хойш салбарын ажилтнуудын дундаж цалинг нэмэхийг шаардсан ч ахиц дэвшил гарахгүй байна. Гүйцэтгэлээр цалинжиж эхэлснээс хойш суурь цалингаа ч нэмээгүй байна. Эмч 900 мянга, сувилагч 800 мянган төгрөгөөр цалинжиж байгаа эмнэлгүүд байна. Иймээс 3-р сарын 30-нд тохиох Олон Улсын эмч нарын өдөр бид баяр тэмдэглэхгүй, үндсэн цалингаа нэмүүлэх тэмцлээ өрнүүлнэ. Иж бүрэн нормын хувцсаар хангаж байна гэдэг ч эмч нар шинэ халаадныхаа тал мөнгийг өөрсдийн халааснаасаа гаргадаг. Үлдсэнийг нь төсөвт суулгадаг. Иж бүрэн нормын хувцсыг өгөх асуудлыг ярина. Мөн нийгмийн баталгааны асуудал байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт сүүлийн үед залуучууд орж ирж байгаа. Тиймээс салбарын нийгмийн баталгааг хангах асуудал яригдана " гэв.
АДМИН








Нийгэм







