Dark Light
Нийгэм | 2023-02-28

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн: "Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай бүрэн дүүрэн гүйцэтгэх зорилготойгоор гурван байгууллагын хамтарсан ажлыг хэсэг гарч ажиллаж байгаа. Хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Нийтийн 42 албан тушаалтан шалгагдаж байна. Үүнд улс төрд нөлөө бүхий

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан,

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал учруулж, хохирол учруулсан гэх,

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх, 

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх

-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан-1

Төрийн нарийн бичгийн дарга асан-2

Аймаг, сумын засаг дарга -2

УИХ-ын гишүүний зөвлөх-1

Гаалийн улсын байцаагч-12

Хил хамгаалах байгууллагын-4

Авто тээврийн үндэсний төвийн-4

Боомтын захиргааны мэргэжилтэн-2

Эрдэнэс Тавантолгой-6

Тавантолгой төмөр зам-3 нэр бүхий албан тушаалтан тус тус яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10