Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт 02 дугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ. Хилчид тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын цагдаагийн тасагт шилжүүлээд байна. Гарсан хээрийн түймрийг унтраахад Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын гал унтраах, аврах 53 дугаар анги хамтран ажиллаж, 24 цагийн турш хээрийн түймэр унтраах ажиллагааг явууллаа.
Нийгэм | 2023-02-28
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







