Dark Light
Нийгэм | 2023-02-28

Улиастай голын дагуу эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт Туул гол, түүний цутгал голуудын хамгаалалтын бүсийн дэглэм, орчны бохирдлын байдалд үзлэг, хяналт хийх ажлын удирдамж"- ийн дагуу Улиастайн голын усны сан бүхий газарт хяналт тавин ажиллаж байна. 

Тус ажлын хүрээнд 23, 34, 35 дугаар хорооны зохион байгуулагч, хог хаягдал, олон нийтийн байцаагч нартай уулзан Улиастай голын дагууд байгаа эзэнгүй хог хаягдлыг газар дээр нь очиж нөхцөл байдлыг танилцуулан, хур хогийг цэвэрлэх талаар санал солилцож зөвлөмж өгсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор Улиастай голын дагуу эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэхээр боллоо. 

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудад  Хаягдал усны дүгнэлт гаргуулах талаар болон баримт бичгийн бүрдлийг хангуулах чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10