Монгол улсад инженерийн хүний нөөцийг бэлдэж хөгжүүлэх, цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног 2023” арга хэмжээний хүрээнд мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудын оюутнуудын дунд цахим шилжилтийн технологийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм.
Хамрах хүрээ: Монгол улсын мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд.
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 3 сарын 26-ны өдөр хүртэл.
Шагналын сан:
Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг
Дэд байрын баг 4,000,000 төгрөг
3-р байрын баг 2,000,000 төгрөг
Тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2023 оны 3 сарын 28 өдрөөс 5 сарын 22 өдөр хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2023 оны 5 сарын 23-ний өдөр зохиогдох эцсийн шатны (Инновацийн долоо хоног арга хэмжээ) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийнэ.
Бүртгүүлэx линк:
АДМИН








Нийгэм







