Dark Light
Нийгэм | 2023-03-01

Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны өдөр- Эл өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн юм.

ХХ зууны эхэнд Монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна.

1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан байна билээ.

2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10