Dark Light
Нийгэм | 2023-03-01

Цэргийн алба хаагчид үндэсний шагайн харвааг хөгжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн болон хугацаат цэргийн алба хаагчдын үйл ажиллагааг сурталчлах нэвтрүүлгийг бэлтгэх явцад бидний сонирхлыг татах зүйл олон байлаа.

Түүний нэг нь тус ангийн цэргийн алба хаагчид үндэсний шагайн харвааг хөгжүүлэн байнгын хэрэглээ болгосон нь бахдам аж. Тодруулбал, тус ангид үндэсний шагайн харвааны "Соёмбо" багийг 2020 онд байгуулж, долоо хоног бүр бэлтгэлээ хангахын зэрэгцээ байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдын дунд уг спортыг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнд хүрч байна.

Энэхүү "Соёмбо" багийг ахлах дэслэгч Т.Баянмөнх ахалдаг ба багийн гишүүдэд ахлах ахлагч С.Ганболд, Б.Төрболд, Ч.Очхүү,  ахлагч М.Төмөрчөдөр, дэд ахлагч Н.Дэлгэрмөрөн нар хамрагддаг ажээ.

Тэд аймгийн аварга шалгаруулах багийн харвааны тэмцээнээс мөнгө, хүрэл медаль,    аймгийн баяр наадмаас мөнгөн медаль хүртсэн ба улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон амжилтыг үзүүлсэн байна.

Тэрчлэн усан туулай жилийн сар шинийн босгон дээр ахлагч М.Төмөрчөдөр аймгийн хошой мэргэний, дэд ахлагч Н.Дэлгэрмөрөн аймгийн гоц мэргэн цолны болзлыг хангасан бахдам амжилтын эзэд болжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19