"Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан "Манлайлалд бидний оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлаар "Сургалт-Инноваци" сэдвээр сургалтын офицер ахмад Б.Дорждэрэм, "Цэргийн алба-Биеийн тамир" сэдвээр артиллерийн дивизионы захирагчийн I орлогч, штабын дарга хошууч Д.Махгал, "Соёл-Урлаг" сэдвээр Соёлын төвийн дарга дэслэгч Б.Халиун, "Ниймгийн хамгаалал" сэдвээр радиотелеграфчин дэд ахлагч Б.Дарханзул, "Бүтээлч сэтгэлгээ" сэдвээр хуягт техникийн инженер ахмад Б.Очирсүрэн нар асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга зам, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсрол олгох төвийн сургагч багш Б.Эрдэнэдулам, С.Анхтуяа нар "Би нөлөөлөгч" сэдвээр сургалт явуулж, ёс зүй, сахилга бат, манлайллын талаар сонирхолтой жишээнүүдийг өгүүлсэн бөгөөд төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтсан юм.
АДМИН








Нийгэм







