Dark Light
Нийгэм | 2023-03-01

Зэвсэгт хүчний 232 дугаар анги “Малчдадаа тусалъя аян” өрнүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөлжилт хүндэрч цас их унаж, малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс 02 дугаар сарын 07-ноос 24-ны өдрүүдэд “Малчдадаа тусалъя аян”-ыг санаачилан малчдад туслах, сэтгэлийн дэм, урам хайрлах уриалан дор тус аяныг өрнүүллээ.

Тус аяны хүрээнд ангийн нийт бие бүрэлдэхүүний идэвх санаачилгатай байдлыг хангах үүднээс ангийн удирдлага, хамт олныг 5 багт хуваарилан  малчдад нэн шаардлагатай дулаан хувцас, нэмнээ, хурганы уут зэрэг  24 нэр төрлийн 600 гаруй  бараа материал болон гар аргаар бэлтгэсэн тэжээл /Зоодой/ зэрэг цугларсныг ангийн “Ахлагчийн зөвлөл”-ийн гишүүд танилцан байр эзлүүлэн шалгаруулж цугларсан бараа материалуудыг удирдамжын дагуу дүгнэн тэргүүн, дэд байруудыг шалгаруулан аяны хүрээнд цугларсан малчдад хүргэх хэрэгцээт бараа  материалуудыг “Малын нэгдсэн аж ахуйн хамт олон”-д хүлээлгэн өгч, хуваарилах ажлыг зохион байгуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19