Dark Light
Нийгэм | 2023-03-01

Нийслэлийн аялал жуулчлалын газар болон нийтийн тээврийн газрын төлөөлөлтэй уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” 2023-2025 арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайдын “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ -ЦЭВЭР ОРЧИН” бүрдүүлэх зорилгоор Монгол орон даяар их цэвэрлэгээ хийх албан даалгавар 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Уг албан даалгаврын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын  дарга Д.Батсүх, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир болон албаны хүмүүсийн хамт хамтарсан уулзалт хийв. 

Хүйтний эрч суларч Монгол орныг зорих жуулчны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх нийтийн дунд нөлөөллийн аян явуулах, Төрийн болон Хувийн аж ахуйн нэгжүүд өөрт хамаарах объект, ойр орчмын зам , талбайг цэвэрлэх , мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг цэвэр байлгах, чиглэлийн буюу буудлын  зарлалыг  англи хэл дээр хүргэдэг  байх, “Welcome to Mongolia”  сурталчилгааг автобус бүрт байршуулах асуудлыг нэн даруй хэрэгжүүлэхийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов. 

Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалын чиглэлээр гарч буй бодлого, шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, хийж хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж асуудлыг хэлэлцлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10