Dark Light
Нийгэм | 2023-03-01

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ.  Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, амжилт хүссэн юм. 

Энэ сарын 03-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 80 орчим алба хаагч хамрагдаж байна. Сургалтаар алба хаагчдад ослын үеийн удирдлага, удирдлагын манлайлал, харилцаа хандлагын талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна  Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд штабын дадлага, ажиллагааны удирдлагын сургалт, дадлагыг зохион байгуулна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19