Dark Light
Нийгэм | 2023-03-01

Алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Oneweb компани Монголд үйлчилгээгээ эхлэх талаар хэлэлцээр хийлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа.

One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцлийг бүрдүүлнэ.

Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10