Dark Light
Нийгэм | 2023-03-02

Кино уран бүтээлчдийн уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хоёр дахь уулзалт боллоо. 

Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсерууд”-ийн уулзалт өчигдөр /03 дугаар сарын 01/  амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав. Мөн кино урлагийн салбарын уран бүтээлчид тэр дундаа Зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсер нарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцлоо. 

Уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Т.Номуунзул, Н.Уранчимэг, Б.Түмэн-Өлзий нар болон 70 гаруй уран бүтээлч оролцов.

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 7 people, people standing and indoor

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10