Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд хийхээр товлосон ч 09:50 минутанд эхэлсэн.
Шүүх хуралдааны явцыг нээлттэй дэлгэцээр харуулж байгаа ч хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулалт болон дүрс, бичлэг хийхийг хориглосон юм.

Мөн хуралдаанд оролцож буй шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хаалттай явуулах, хойшлуулах хүсэлтийг гаргаад байна. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээлттэй хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаад байна.
Бид тус шүүх хуралдааны явцыг эргэн мэдээлэх болно.
АДМИН








Нийгэм







