Dark Light
Нийгэм | 2023-03-02

Төрийн албаны шалгалт өгөөгүй бол төрийн албанд ажиллах эрхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн засаг даргаас нэхэмжлэгч Б.А-г ажлаас чөлөөлсөн байна. Учир нь тухайн албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч нь  2015 онд аймгийн ЗДТГ-т санхүү дотоод аудитын албаны даргын албан тушаалд  томилогдон  ажиллаж байсан бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй анх томилогдсон, ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэшлийн хувьд мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагатай атал тэр шаардлагыг хангаагүй, мэргэшсэн нягтлан бодогчийн  эрхгүй байжээ.

Шүүх  нэхэмжлэлийг хангаагүй,  хариуцагчийн захирамжийг зөв  гэж үзсэн.

 Учир нь төрийн албанд  орох шалгуур үзүүлэлт хүн  болгонд адилхан  байх ёстой. Б.А нь  тухайн албан тушаалд анх томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг  хангаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул  төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрхгүй, захиргааны байгууллагын шийдвэр Төрийн албаны тухай хуульд нийцсэн байна.

Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10