Dark Light
Нийгэм | 2023-03-02

Шүүгдэгчийн өмгөөлөгч хичээлтэй байх нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болох уу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хөгжлийн банкны" гэх хэргийн 80 хүн, 4 хуулийн этгээдэд  гэм буруугийн шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа. 

Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс дараах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах  хүсэлт гаргасан байна. 

Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад айлчлалтай

Ч.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, О.Хуягцогт нарын өмгөөлөгч шүүх хурал давхардсан

О.Батбаатарын өмгөөлөгч хичээлтэй

Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа

Б.Будхүү шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийнх нь бие өвдсөн гэх шалтгаанаар тус тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Эдгээрээс Х.Ганхуяг болон Н.Баярчимэг нарыг шүүх хуралд зайлшгүй оролцох ёстой гэх шалтгаанаар уг хуралдааныг хойшлууллаа. 

Мөн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа О.Батбаатарын өмгөөлөгчийн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг бодолцохыг зөвлөлөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10