Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хагас боловсруулсан мах, ногоог ерөнхий гэрээгээр нийлүүлж эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль сайн туршлагаа хуваалцаж байна.
Ерөнхий гэрээгээр эх орныхоо хөрсөнд тариалсан 4 төрлийн хүнсний ногоо, хонь, үхрийн махыг ангилан цэвэрлэж, хэрчиж ууталсан хэлбэрээр хүлээн авч байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль 805 сурагчтай, үүнээс 430 сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хоол зүйч, тогооч зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Ерөнхий гэрээнд шилжиж цахим дэлгүүрт байршсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлж эхэлснээр сургуульд ажиллах хүч, цаг хугацаа, тоног төхөөрөмж, цахилгаан ашиглалтад эерэг нөлөөтэй байгаа нь ажиглагдсан.
Жишээ нь: Ангилж бэлтгээгүй хүнсний ногоо нь тоос шороо ихтэй, ялзрал хаягдалтай, цэвэрлэн бэлтгэхэд хорогдол өндөр гардаг нь нэгж хоолны өртөг, олгох хэмжээнд нөлөөлдөг байсан бол одоо хагас боловсруулж бэлтгэсэн ногоо ашиглахад түүхий эдийн цэвэрлэгээний хорогдолгүй, цаг хугацаа хэмнэсэн, бэлтгэгч, тогооч нарын ажлыг хөнгөвчилж, ажиллах нөхцөлийг сайжруулж байгаа нь ажил үүргийн зохион байгуулалтад эергээр нөлөөлж хоолны чанар, үйлчилгээг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
Мөн боловсруулаагүй ногоо угааж бэлтгэхэд тоос, шороо ихтэй, хөлдүү мах эвдэж бэлтгэхэд жиндүү, хайрах зэрэг нь гал тогооны ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан бол хагас боловсруулсан түүхий эд нийлүүлж эхэлснээр цаг хугацаа хэмнэж ажлын бүтээмж сайжирч, хоолны нэр төрөл нэмэгдсэн байна.
АДМИН








Нийгэм







