Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 33 км-т/ 2 автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 3 сарын 2-ны өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн /14 зорчигчтой явсан бөгөөд зорчигчдын биеийн байдал хэвийн байна/ автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2023-03-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







