Dark Light
Нийгэм | 2023-03-03

87 өрх, 70 гаруй мянган мал цасанд боогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн “Халиуны хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын 87 өрх, 70 гаруй мянган мал цасанд боогдож, нүүх боломжгүй болсон тухай дуудлагыг 2 сарын 28-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цасанд боогдсон зам гарцыг нээж, малчдыг нүүлгэхээр 2 сарын 28-ны өдрийн 16:35 цагт ангиас гарч 320 км замыг туулан 21:00 цагт очсон. 3 сарын 2-ны өдрийн байдлаар тус сумын Баян-Овоо багийн Богосын даваа, Хужирт гэдэг газруудад нийт 75 км цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30000 орчим малыг хаваржаанд нь буулгаад байна.         


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10