Dark Light
Нийгэм | 2023-03-03

Сураггүй алга болсон эрэгтэйг хээр явж байхад нь олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн .....  сумын харьяат иргэн Ө 3 сарын 1-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ....  сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасаг, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Шуглаа-Уул” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Эс жи эс” ХХК, “Мак” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3 сарын 2-ны өдрийн 23:58 цагт тус аймгийн ....  сумын Гоёот багийн “Баруун-Үнэгтэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-ын зайтай/ тухайн иргэнийг хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10