Dark Light
Нийгэм | 2023-03-03

МЗХ-ны урилгаар Хятадын 200 гаруй хөрөнгө оруулагчид Монголд ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын 200 гаруй бизнес эрхлэгчид энэ сард Монголд ирж, хамгийн багадаа 1 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх гэж байна. Тодруулбал, тэд 3-р сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах SIS23 Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн форумд оролцож, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчдийн төслүүдтэй танилцаж хөрөнгө оруулалт хийх юм. 

Хөрөнгө оруулагчид Монголын залуучуудын холбооны урилгаар ирж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт сонирхож буй бизнес эрхлэгчдийг бүртгэж байгаа ажээ. 

Бүртгэл 2023 оны 03 дугаар сарын 09-нд дуусах бөгөөд амжиж бүртгүүлсэн бизнес эрхлэгчид 1 сая ам.доллар болон түүнээс дээш өөрийн төсөлд тохирсон  хөрөнгө оруулалтыг авах боломж бүрдэх юм байна.  

Хятад улс ковид 19 цар тахлын хоригоо цуцалснаас хойш Монгол улстай хийх гадаад худалдааны эргэлт 2023 оны 1 дүгээр сард 1.2 тэрбум америк долларт хүрсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлж байна.

Түүнчлэн БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч улс бөгөөд 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 265.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7747-1313 утсаар лавлаарай.  

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10