Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын А/01 дугаартай тушаалаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Энэ хүрээнд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон.
Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хуулийн дагуу хариуцлага тооцуулаад явж байгаа ч таслан зогсохгүй байна. Учир нь нүүрсэн яндангийн зах зээлийн үнэ ханш нь өндөр учраас гэмт этгээдүүд хулгайлах замаар худалдан борлуулах тохиолдол гарсаар байна. Тэд нэг ширхэг нүүрсэн янданг 1,2-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байна. Манайд нүүрсэн янданг ашиглах боломжгүй байдаг учраас 2022 онд зургаан ААН, иргэн экспортод гаргасан байдаг. Тиймээс нүүрсэн янданг экспортоор гаргахыг таслан зогсоох шаардлагатай байна. Ингэснээр худалдан борлуулдаг энэ төрлийн хэргийг зогсоох, цаашлаад иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах юм. Мэргэжлийн байгууллагууд нь нүүрсэн яндангүй авто машин иргэдийн эрүүл мэндэд маш их хор уршиг учруулж байгааг судалгаагаар тогтоосон.
АДМИН








Нийгэм







