Dark Light
Нийгэм | 2023-03-03

Хэрэг алга болгосон шүүгчийн туслах амиа хорлосон гэх мэдээлэл худал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн сүлжээ болон Battur Ochirsukh хаягаас “Хан-Уулын шүүх дээр хэрэг алга болгосон шүүгчийн туслах ажил дээрээ амиа хорлож нас барсан байна..” гэх агуулга бүхий худал мэдээлэл гарч, шүүхийн захиргааны ажилчид болон ард иргэдийн дунд ихээхэн төөрөгдөл үүсгэж байна.

Тухайн иргэний фейсбүүк хуудсанд оруулсан мэдээлэл нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй холбоогүй бөгөөд дээрх агуулга бүхий үйл явдал болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд ард иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд тавигдаж буй аливаа мэдээлэлд ул суурьтай хандаж, албан ёсны эх сурвалжаас үнэн зөв бодитой мэдээлэл авч байхыг хүсье" гэжээ. 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10