Dark Light
Нийгэм | 2023-03-04

“Хан баян зүрх хайрхан” орчмын ил задгай хог хаягдлыг цэвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтаж орон нутгийн аялал жуулчлалын дурсгалт газар болох “Хан баян зүрх хайрхан” орчмын ил задгай хог хаягдлыг нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэрлэлээ.

Энэ үеэр орон нутгийн иргэд болон аялагч нарын зүгээс “Нийгэмд үлгэрлэгч болж яваа та бүхнээрээ бахархаж байна” хэмээн талархал илэрхийлж байлаа.

Ахмад А.Алтанхуяг (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19