Dark Light
Нийгэм | 2023-03-04

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :

- Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10