28 настай З гэгч согтуу монгол эр 20 настай бүсгүйг цахилгаан шат руу чирч гулдран, дарж унагаад, бүсэлхийнээс нь доош тэмтэрч барилахын хамт мөнгийг нь дээрэмдсэн байна. Мунаг, шунаг хоёр нийлсэн гэмт үйлдлээрээ тэр эх орноо Япон даяар шившиглэв. Шунаг дээрээ мунаг энэ залуугийн нэрийг япон хүн тоож цээжлэхгүй, тогтоох ч үгүй. Монгол гэдэг нэгэн нэр Японы чихэнд дуурьсгал биш дургүйцэл болон үлдэж байна. Монголчууд өмнөөс нь шившиг болж, Японд ажиллаж амьдардаг, барилддаг, зодолддог, сурдаг мэддэг эх орон нэгтнүүд нь дугуй монгол нүүрээ Япон улсын хаана хийхээ мэдэхгүй ичиж байна. Тал хээрийн нүүдэлчин эрчүүд үггүй мордсон чиний минь харц гэж дуулдаг шиг хонины бэлчээрт дарж унагадаг байсан явдал бий ч гэлээ өнөө цагт Японд бүү хэл Монголд ч тохирохгүй. Хөдөө талд дараад ойчсон байлаа ч хуруун дахь бөгж, чихэн дэх ээмгийг нь мулзлах эрийн тачаал эдийн шунал давхарласан хөгийн эр нэг ч байгаагүй байх. Японд ийм хэрэг өдрийн од шиг ховор бол Монголд шөнийн мичид шиг олон юм. Хүний нутаг, гүний газарт эх орон чинь хамт явдаг юм шүү, залуус аа. Эх орноо бүү шившиглэ. Элэг нэгтнүүдээ бүү ичээ!
Нийгэм | 2023-03-05
Сэтгэгдэл бичих
АДМИН





)


Нийгэм




