Dark Light
Нийгэм | 2023-03-05

20 хоногт барина гээд 3 улирал, 2 он дамнуулан ухсан нүх

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн оны намар Яармагийн замд 20 хоногт багтаагаад барьчихна гэсэн бардам ам, шалдан гуя болоод, хагас жил өнгөрлөө. 10 машин техниктэй, 30 баатар ажилдаа ханцуй шамлан орлоо, 20 хоногт дуусгана гэсэн нь 2 он дамнаж байна. Намартаа багтааж нээх нүхэн гарц урт өвлийг үдээд, урин хавартай золгож байна. Нүхэн гарц биш гарцгүй нүх онгойж харлаад, 13 настай хүүхэд унаж, хүндээр бэртэж гэмтсэн. Хүнээ боддог хотод бол нүхэнд унасан хүүд нөхөн төлбөр олгоно. Гагцхүү Улаанбаатар бол угаасаа л улаан шороо нь эргэсэн, ухсан нүх нь онгойсон, утаа май нь олгойдсон, улсын баатар, улсын аварга хүмүүс засагладаг, үргэлж дайн тулаан болж байгаа юм шиг баатарлаг нэртэй хот. Хайс торгүй, хашаа хаалтгүй хар нүх ухаж орхисны улмаас хүү нүхэнд нь хөл алдан ойчсон. Амласандаа хүрээгүй албан тушаалтнууд ажлаа хийсээр, амлалтад хууртаж, амлалтыг нь мартдаг ард олон нь ухсан нүхэнд ойчсоор яваа улс орон. Улсын баатар Э.Бат-Үүлийн үед Яармагт зам барихдаа машинаа бодоод, хүнээ мартсан. Яармагийн замд 2015 оноос хойш 56 хүн амь насаа алдаад байна. Э.Бат-Үүл цагаан толгойтой учраас хар толгойгоороо хариуцлага хүлээнэ гэж хэлэх дуртай. Харин Д.Сумъяабазар хар толгойтой. Ард түмэнд амласан хэлсэндээ хүрээгүй, 20 хоногт барина гээд гурван улирал, хоёр он дамнуулсан ухсан нүхэнд нь гэмгүй хүүхэд биш ажил хариуцсан сэтэртэн туурайтнууд нь унах ёстой биш үү? 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19