“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Мөрдөстэй бүсгүйчүүд” анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Чуулга уулзалт нь цэрэг-эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Даланзадгад цэргийн хүрээний болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг нэгтгэх, ярилцах, тэдний хамтын ажиллагааг дээшлүүлэх, цэргийн шинэчлэл, манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Уулзалтад Өмнөговь аймаг дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Г.Өлзийбүрэн, Даланзадгад сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Гантуяа тэргүүтэй бүсгүйчүүд олон сонирхолтой илтгэл тавьж “Аз жаргалын эхлэл”, “Ажил амьдралыг тэнцвэржүүлэх нь”, “Гэр бүлийн нандин харилцаа” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Чуулга уулзалт 3 дугаар сарын 7-ны өдөр “Мөрдөстэй бүсгүйчүүд” тэмцээнээр үргэлжлэн явагдана.
АДМИН







Нийгэм







