Dark Light
Нийгэм | 2023-03-05

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй тул хуримтлагдсан цас, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас, мөс хайлах, хөрсний ус, булаг гарч халиа дошин үүсэх,айл өрх, гудамж талбай усанд автах зэрэг эрсдэлтэй тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10