Dark Light
Нийгэм | 2023-03-06

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Эрвээхэйн сүнс" номын нээлт болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн урчуудын эвлэл хамтран /2023.03.05/ Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Эрвээхэйн сүнс” өгүүллэгийн номын нээлтийг Дархан-Уул аймагт зохион байгуулав. 

Зохиолч, уншигчийн уулзалтын эхэнд зохиолч Б.Шүүдэрцэцэг нь 11 уран зураг, 11 өгүүллэгээс бүтсэн цоморлог номоо Мартын 8-ны босгон дээр уншигчдадаа, тэр дундаа Дархан хотынхондоо хамгийн түрүүнд хүргэж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.  Мөн тэрээр зохиолчийн гараагаа эхлүүлснээс хойш эдүгээ 20 дахь жилтэйгээ золгож буй талаар, түүхэн романуудаа хэрхэн бичиж эхлүүлсэн, яагаад Монголын түүхэн хатдын сэдвээр бичих болсон тухай, NFT арт худалдаанд орсон анхны зохиолч болсон зэрэг олон сонирхолтой түүхээр халуун дотно яриа өрнүүлсэн юм.  

"Эрвээхэйн сүнс" өгүүллэгийн цоморлигод Дархан-Уул аймгийн зураач, Соёлын Тэргүүний ажилтан С.Мөнгөнзулын "Сангиражи гүнж" уран зураг багтсан бөгөөд тус бүтээлээр өгүүллэг зохиогдсоноороо онцлог юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10