Dark Light
Нийгэм | 2023-03-06

"Түмэн тэмээний баяр-2023" эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022" үйл ажиллагааг 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Жил бүр уламжлал болон явуулдаг “Түмэн тэмээний баяр”-ыг энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү баярыг анх Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд Булган суманд тэмдэглэн өнгөрүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн юм. 

БАЯРЫН ХӨТӨЛБӨР:

3 сарын 06-ны өдөр

10:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээн поло тэмцээний тоглолтууд

10:00 – 12:00 Тайлаг тэмээний бооцоот уралдаан 

11:00 – 17:00 “Тэмээ - Миний найз” хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн. Даланзадгад хотын төвд шинээр байгуулагдсан, нутгийн иргэдийн бүтээсэн, гар урлал, уран зураг, хүнсний бренд бүтээгдэхүүн бүхий “Өмнөговьд үйлдвэрлэв” худалдаа үйлчилгээний төвд зохион байгуулагдана. 

13:00 “Түмэн тэмээний баяр - 2023” наадмын нээлтийн ажиллагаа. Даланзадгад хотын наадмын морь барианы талбайд “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд тэмээтэй парад жагсаалд оролцоно. 

13:00 – 15:00 “Гоё тэмээтэй сайхан хос”- ын шалгаруулалт явагдана. Үндэсний хувцастай, тэмээгээ зүйл бүрээр гоёж чимэглэсэн иргэд оролцоно. Аялагч жуулчид оролцож болно.

15:00 – 17:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4х500 метр. 

16:00–17:00 Тэмээн поло тэмцээний аваргын цомын төлөө шувтаргын 2 багийн тоглолт явагдана. 

18:00 – 21:00 Хүндэтгэлийн “Оройн зоог”. Тусгай хөтөлбөр (төлбөртэй). Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулна.

20:00 – 22:30 Тэмээчид болон зочдод зориулсан нийтийн бүжиг. Хан – Уул зочид буудлын Бүжгийн танхимд

3 сарын 07-ны өдөр

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээний уралдаанууд явагдана. Нас бие гүйцсэн Атан тэмээ, хоёр наст тэмээ буюу Тором уралдана. 

14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон, тэмээн соёлд түшиглэсэн “Тэмээтэй буухиа тэмцээн”

16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10