Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2022-2023 оны сургуулийн жилийн сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдад алба хааж буй аймгийн онцлог, түүхэн дурсгалын таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн музейтэй тусгай төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж байна.
Тэрхүү ажлын эхлэл болгон тус ангийн Сургалт, суртал хүмүүжил, сэтгэл зүйн алба, ангийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран энэ сарын 02-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчид болон ангийн байнгын бие бүрэлдэхүүний хүүхдүүдэд аймгийн төв музейн байгалийн, түүхийн, угсаатны, хэлмэгдэгсдийн 4 үзвэрийн танхимыг тайлбартайгаар үзүүлэх ажлыг зохион байгуулав.
Уг үйл ажиллагаа нь алба хаагчид, хүүхдүүдэд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаа танин мэдэх, бахархах сэтгэлийг төрүүлсэн бөгөөд цаашид аймгийн музейтэй хамтран “Эх орны бахархал” сургалт, “Гэр бүлээрээ музейд” аялалт хөтөлбөрийг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
АДМИН







Нийгэм






