Dark Light
Нийгэм | 2023-03-06

Таталт өгсөн иргэнд анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, ахмад Д. Одхүү энэ сарын 4-ний өдөр 16-н буудал орчимд байрны үүдэнд нэг иргэн таталт өгч унасан байсныг анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ. 

Тусламж үзүүлэх явцад иргэний зүрх нь хоёр удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа ийнхүү хүний амь аварлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10