Dark Light
Нийгэм | 2023-03-06

"Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол 2 талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болсон"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нислэгийн тасалбарын үнийн асуудлаар мэдээлэл өгөхдөө: 

- МИАТ ТӨХК Улаанбаатар-Бээжин чиглэлд 1.2 сая төгрөгөөр нисэж байгаа.  

- Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК энэ чиглэлд 2.2 сая төгрөгөөр нисдэг болж 2 дахин буурсан.

- Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж буурсан.

- Агаарын тээврийн салбарын өрсөлдөөнийг дэмжиж, бодлогуудын хүрээнд хямд үнэтэй, ая тухтай, шууд нислэгүүдийг бий болгож, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилтыг Зам, тээврийн хөгжлийн яам тавьж байгаа. 

- Эдгээр  хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улс жилдээ 3 сая зорчигч агаарын тээврээр тээвэрлэх боломжтой болсон" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19