Dark Light
Нийгэм | 2023-03-06

Пауэрлифтингийн ДАШТ-нд хилчдээ төлөөлөн оролцох эрхээ авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн энэ оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдан явагдаж 18 аймаг, есөн дүүргийн 600 гаруй тамирчин өрсөлдлөө.

Уг тэмцээнд хилчдээ төлөөлөн Хилийн цэргийн 0252 дугаар ангийн пауэрлифтингийн ОУХМ, Ази тивийн хошой мөнгөн медаль, Монгол Улсын 7 удаагийн аварга, автомашины жолооч, ахлах ахлагч Д.Батсайхан оролцож мастер-1 ангилал -74 кг-ийн жинд Deadlift-таталт 242,5 кг өргөн 1 дүгээр байр, Squat-суулт 215 кг өргөн 1 дүгээр байр, Bench Press-хэвтээ шахалт 137,5 кг өргөн 3 дугаар байр, нийлбэр дүнгээрээ 595 кг өргөж 1 байр эзлэн алтан медаль, цомын эзэн боллоо. Ийнхүү 2023 оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгууллагдах Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10