Dark Light
Нийгэм | 2023-03-06

Энэ 7 хоногт нийтийн тээврийн автобуснуудад угаалга цэвэрлэгээ хийгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу 6 долоон хоногийн турш үргэлжлэх  угаалга цэвэрлэгээний аяныг Нийслэл хот даяар эхлүүлээд байгаа билээ.  Энэ долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд аянд нэгдэж, автобуснуудын их цэвэрлэгээ үйлчилгээг эхлүүлээд байна.  Улаанбаатар хотод өдөрт дунджаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж байгууллагын / Үүнээс: орон нутгийн  өмчит 2, хувийн хэвшлийн 16 байгууллага/ үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажилладаг. 

Эдгээр байгууллагууд нь Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д  заасан “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул, зэргийг арчиж, бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллах  үүрэгтэй байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10